П.Лхагважаргал
Арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-нд Төв аймаг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, холын болон ойрын замд гарахгүй, малаа ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.