2025 оны 11-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн Сайд Г.Дамдинням, Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Эрдэнэс Монгол компанийн Гүйцэтгэх Захирал С.Наранцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн нар Ерөнхий Сайдыг дагалдан явав. Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх Захирал Доктор Д. Алтанцэцэг төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурве хэлсэн үгэндээ уг төсөл нь Энэтхэг, Монголын найрамдлын тод жишээ бөгөөд ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, Монгол Улсын хөгжлийн өсөлтийн тулгуур болно гэв. Тэрээр стратегийн төслийг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж ашиглалтад оруулахын тулд бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байгааг хэлэв. Энэ үеэр Ерөнхий сайд Энэтхэг мэргэжилтнүүд, ажилчидтай уулзаж, тэдний мэргэжлийн ур чадвар, шаргуу хөдөлмөрийг өндрөөр үнэлэв. Тэрээр Энэтхэг, Монгол хоёр стратегийн түншүүд гэдгийг дурдаад, Энэтхэгийн Ерөнхий Сайд ноён Нарендра Модигийн хэлсэн үгийг иш татан Энэтхэг, Монгол улсууд бол оюун санааны ахан дүүс хэмээв. Тэрээр ажлын явц, бүтээмжид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд төслийг хугацаанд нь дуусгахын тулд бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.