Т.САЙХАН

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж,  УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилсон тухай захирамж гаргаснаар томилгоо албажиж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр "ҮАБЗ-ийн гишүүн нь гадаад улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй. Би хожим нь харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангараглан нүүрсний сонсголыг зохион байгуулсан. Надад амархан байсан гэж бодож байна уу" гэлээ.

Баттөмөрийн Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан юм.