Т.САЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд зааснаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэр гаргана. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг холбогдох байнгын хороо боловсруулахаар хуульд заажээ.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор ЕТГ-ын А.Үйлстөгөлдөр" "Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байна" гэв.
Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал: -Ажлын тав хоногт хориг тавих эрх байдаг. Энэ дагуу хориг тавьж байна. Үндсэн хуульд ганцхан зарчим бий. Хориг бол улс төрийн биш Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг тал бүрдээ ойлгох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь гурван удаа хориг тавьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нэг өдөр огцорч байсан тохиолдол өмнө болж байгаагүй. Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль бол бидний улс орон оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn