Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Жинхэнэ мөс зүсэгчид, нийгмийн хөгжлийг урагш чирэгчид бол энтерпренерүүд, шинийг санаачилж, сорилтыг даван туулж, амжилтад хүрэгсэд байдаг. Тэгвэл энэ удаагийн зочноор "Тэрбум мод" сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч, эрх зүйч Б.Баярмааг урьж, ярилцав.

 

Тархиндаа мод тарьсан байхад ургахгүй байна гэж үгүй

 

-Монголбанк, Монголын банкны холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” -г байгуулан, үйл ажиллагаагаа 2022 оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Тэрбум мод сан нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагууд, ойн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Тус сан нь ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарихад олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах зэрэг үйл ажиллагааны хүрээнд гурван жилийн хугацаанд 90 гаруй төсөлд буцалтгүй санхүүжилтийг олгож төслийн үр дүнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3.6 сая гаруй мод тарьсан байна. 
 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 197 (7694)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.