“Монголын Хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2025 оны 10 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн 1 давхрын танхимд зохион байгуулагдана.

Сургалтын хөтөлбөрт:

• Хөрөнгийн зах зээлийн үүсэл, хөгжил

• Хувь хүний санхүү

• Хувьцаа, бондын ялгаа

• Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

• Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

• Финтек ба крипто валют

• Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

• Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

• Багц бүрдүүлэлтийн талаар

• МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

• Арилжааны систем ашиглах практик сургалт

• Бататгах давтлага

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/mn/lessonregister

Лавлах утас: 11-313-747 /3114/

Цахим шуудан: info@mse.mn

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж