Т.САЙХАН

Гэрэл зургийг Л.Номингэрэл

АН-ын бүлэг өнөөдөр /10.06/ хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

АН-ын дарга О.Цогтгэрэл "УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдийн асуудал. АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. Бид өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанд ирээд, оролцсон. Харин АН-ын бүлгээс гарсан шийдвэр болон АН-ын улс төрийн зөвлөлийн шийдвэрээ дагаж ажиллана. Одоо улс төрийн нөхцөл байдлыг харахад МАН мөрийн хөтөлбөр нэртэй олон жил ард түмнийг хуурч явсны гор гарч байна. Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хүргэж байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. МАН одоо зүй зохистой зарчмаа барьж, улс орныхоо эрх ашгийг бодож ажиллах ёстой. МАН-ын асуудлаар АН бүлэг хуралдаж, нэгдмэл шийдвэр гаргаагүй. Тиймээс гишүүдийг ийм, тийм гэж дүгнэх шаардлага байхгүй. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид улс орны эдийн засаг, төсвийн асуудал зэрэг хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцээд, тарсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn