Базарбямбын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоог урьж хиймэл оюун ухааны хэрэглээ хөгжлийн талаар ярилцлаа. Тэрээр АНУ-ын Засгийн Газрын International Visitor Leadership Program (IVLP) хөтөлбөрт олон улсын сэтгүүлч нарын хамт хамрагдаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон хиймэл оюун ухааны хөгжил мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар туршлага судлаад ирсэн юм.
Хиймэл оюун ухаан бол аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал
-Хүн төрөлхтний хөгжиж ирсэн түүхийг аж үйлдвэрийн хувьсгалуудад хувааж авч үздэг. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын үед уурын хөдөлгүүр гарсан бол дараа нь цахилгаан мотор бий болж, гэрэл цахилгаантай болсон нь хоёрдугаар үе. Түүний дараа интернэт, компьютерийн эрин үеийг Аж үйлдвэрийн III үе гэж нэрлэдэг. Тэгвэл хиймэл оюун ухаан технологийн өнөө үеийг Аж үйлдвэрийн дөрөв дэх эрин үе гэж үзэх болсон.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 187 (7684)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.