Б.ЖАВХЛАН
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь газар хөдлөлт байна.