Б.БАЯР
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд УИХ-д өргөн барьсан. “…Энэ удаад “d-parliament”-аар иргэдийн саналыг авч тусгах байдлаар шинэчлэл үнэгтсэн төсөв болсон” гэдэг зүйлийг экспертүүд хэлж байна. Ерөнхий сайд ч “…2026 оны төсвийн төсөл боо иргэдийн оролцоотой, ил тод, хүний хөгжлийг дэмжсэн, төсвийн тэлэлтийг хязгаарласан төсөв” хэмээн тодорхойлсон.
Харин Үйлдвэрчний байгууллагынхан тэгж үзэхгүй байгаа бололтой. Тэд “…Төрийн алба хаагчдын цалинг нэмэхгүй юм байна. Тэгээд
бас цомхотгол хийнэ гэлээ” гээд ажил хаялт, жагсаал зохион байгуулахаар бэлдэж эхэлжээ. Сануулахад, 2026 оны төсвийн төслийг боловсруулах санал асуулгын үеэр багш нарын цалинг нэмэгдүүлэх хүсэлт их гарсан. Энэ хүрээнд Боловсролын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг шинэчлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг ГБХНХ-ын сайдад гаргаж байв. Гэсэн ч тэрхүү санал биеллээ олоогүй юм. Мэдээж хэрэг, Үйлдвэрчний байгууллагынхан нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь зүйн хэрэг юм. Гэхдээ, Балбад болж буй үйл явдал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр задгай мэдээлэгдэж хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх магадлалтай ийм үед ажил хаялт, жагсаал зохион байгуулах зэрэгтээ Үйлдвэрчний байгууллагынхан болгоомжтой хандах хэрэгтэй болов уу даа. Ийм зөвлөгөө, эсвэл байр суурь гэхээр үгийг хашир улстөрчид хэлж байна. Анхаарна биз дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7667)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.