Зуны сүүлийн сар эхэллээ. Од эрхэсийн хөдөлгөөн олон хүнд хүсээгүй зүйлс тохиолдохыг зааж байгаа ч бас хувь хүний хөгжил, уран бүтээлд ахиц дэвшил, олон том боломжийг авчрах болно. Боломжуудыг алдахгүй ашиглаж чадвал эцэстээ гайхалтай үр дүнд хүрэх нь лавтай. Зурхайн ордуудыг юу хүлээж байгаа талаар хамтдаа сонирхцгооё.
♈ Хонь (Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 19)
Харилцаа төвөгтэй ч ажил, мөнгө амжилттай байна.
Наймдугаар сард Хониныхон ойр дотнын хүмүүстэй үл ойлголцох, гомдох гэх мэт харилцааны зөрчилтэй тулгарч магадгүй. Зурхайчид сэтгэлийн тэвчээртэй байж, илэн далангуй ярилцахыг зөвлөж байна.
Мэргэжлийн болон санхүүгийн салбарт наймдугаар сар Хонины ордныхны хувьд туйлын амжилттай байх болно. Удаан хүлээсэн албан тушаал ахих эсвэл амжилттай хэлэлцээр хийх боломж гарч байна. Гэсэн хэдий ч үүнийг хийхийн тулд өөрийн үзэл бодлыг бага зэрэг өөрчилж, нөхцөл байдлыг стандарт бус өнцгөөс харах нь зүйтэй.
♉ Үхэр (Дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 20)
Ажлын жижиг асуудлууд ба хайр дурлалын оргил үе.
Өмнө нь хойш тавьсан олон асуудал энэ сард гарч ирнэ. Тайван, төлөвлөсөн байдлаар асуудлуудаа шийдээрэй.
Харин хайр дурлалын тал дээр од гийж байна. Хайртдаа илүү анхаарал хандуул. Хэрвээ та ганц бие бол, хэт олон хүнтэй зэрэг харилцахаас зайлсхийж, сэтгэлд хамгийн дулаахан мэдрэмж төрүүлдэг нэг хүн дээр төвлөрөөрэй.
♊ Ихэр (5/21–6/21)
Ажлын хувьд гялалзах ч, гэр бүлийн анхаарал дутагдана.
Мэргэжлийн хүрээнд өөрийгөө таниулж, үзэл бодлоо хамгаалж чадвал нэр хүнд нэмэгдэнэ. Сарын эхэн болон дунд үеэр бүтээмжтэй сайхан ажиллах боломжтой.
Гэвч ажилд анхаарал төвлөрүүлсний улмаас ойр дотнын хүмүүстээ цаг гаргахгүй байж болзошгүй. Ганц бие ихрүүдэд энэ сар хувь тавилангийн учрал авчирна.
♋ Мэлхий (6/22–7/22)
Амьдралын хэв маягт өөрчлөлт орно.
Нүүх засвар хийх, аялах эсвэл гэрийн тэжээвэр амьтантай болох гэх мэтээр өдөр тутмын амьдралын хэвшилд гэнэтийн өөрчлөлттэй тулгарна.
Ажил мэргэжлийн хувьд өсөлт мэдрэгдэнэ, ялангуяа бүтээлч салбарт.
Энэ ордныхны хувьд наймдугаар сар бол гэр бүлийн сар. Гэр бүлийн уур амьсгалыг сэргээж, хайртай хүмүүстэйгээ илүү ойр байгаарай. Хэтэрхий хөнгөн харилцаанаас болгоомжил, харин урт хугацааны, итгэлцэлтэй харилцаа амжилтад хүрэх боломжтой.
♌ Арслан (7/23–8/22)
Олны өмнө амжилт, гэхдээ эрүүл мэндээ бүү орхигдуул.
Хувь хүн болон ажил хэргийн амжилт таныг хүлээж байна. Гэхдээ тайлан, илтгэл, танилцуулгад сайтар бэлдээрэй. Хуумгай хандаж болохгүй.
Завгүй ажлын хажуугаар заавал амраарай. Богино аялал ч гэсэн таны сэтгэц, бие махбодод тустай.
♍ Охин (8/23–9/22)
Энгийн, тогтуун сар.
Өнгөц харахад тайван мэт боловч өдөр тутмын ажил амьдралын аливаа асуудалд хэт их толгойгоо гашилгахгүй байхыг зурхайчид зөвлөж байна. Хэт татагдвал ядаргаа хуримтлагдана. Ажлаа хойшлуулж болох юмыг түр хаяж, гэр бүл, өөртөө цаг зарцуул. Асуудлыг дахин эрч хүчтэйгээр шийдвэрлэхийн тулд амрах чухал. Хобби, аялал, спорт тань сэтгэлийг тань сэргээн.
♎ Жинлүүр (9/23–10/23)
Сэтгэлийн хат шалгагдана.
Асуудлууд ар араасаа дараалж ирэх энэ сард тэвчээр, мэдлэгээ бүрэн дайчил. Бусдаас тусламж гуйхаас бүү санаа зов.
Харилцааны тал дээр аль болох маргаанаас зайлсхий. Ганц бие Жинлүүрүүд энэ сард шинэ харилцаа эхлүүлэхгүй байсан нь дээр.
♏ Хилэнц (10/24–11/22)
Амралтын сар.
Ажлын ачаалал багасаж, амрах боломж олдоно. Аялал, уран бүтээл, гэр бүлийн уулзалтад тохиромжтой.
Эрүүл мэнддээ анхаар. Сэтгэл зүйн хувьд тэнцвэрээ хадгалахын тулд өөртөө цаг зарцуул. Хайр дурлалд халамж, анхаарал таныг улам ойртуулна.
♐ Нум (11/23–12/21)
Хүсэл мөрөөдөл биелэх боломжтой сар.
Энерги бялхаж, зорилгоо биелүүлэх төгс боломж нээгдэнэ. Шинэ хүмүүстэй танилцах, сэтгэл хөдлөл дээр суурилсан харилцаа үүсгэх өндөр магадлалтай.
Ажлын амжилт ч тантай хамт байна. Урамшуулал, тушаал дэвших зэрэг боломжууд нээлттэй. Харин мөнгөө зөв зарцуулж сур.
♑ Матар (12/22–1/19)
Ачаалалтай ч үр дүнтэй сар.
Наймдугаар сарын эхэн хатуу даваа мэт санагдана. Гэвч бүхнийг давсны дараа тайвшрал, үр дүн ирнэ. Эрүүл мэндээ хайхрахгүй, хэт ядрахаас сэргийл.
Гэр бүлийн уур амьсгалыг илүү эерэг байлгахын тулд шүүмжлэхээс илүү дэмжиж, урам өг. Хайр дурлалд бодитой ханд, төгс хүн хөөцөлдөж байгаад жинхэнэ хайртаа анзаарахгүй өнгөрөөж болохгүй.
♒ Хумх (1/20–2/18)
Санхүү, харилцааны хүнд үе.
Санхүүгийн дарамт, гэнэтийн зарлага, ажлын хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ энэ бүгд ирээдүйн хувьд чухал сургамж болно.
Харилцаанд уур бухимдлаар биш, тэвчээртэй хандаарай. Эс тэгвээс итгэл эвдэрч, нөхцөл байдал хурцдаж болзошгүй.
♓ Загас (2/19–3/20)
Шинэ эхлэл, шинэ харилцаа.
Наймдугаар сар таны хувьд шинэ ажил, боловсрол, хамтрагч олох гээд олон шинэ боломжийг нээх сар. Харин сүүл рүүгээ бага зэрэг ядаргаа мэдрэгдэж болзошгүй тул эртнээс ачааллаа тэнцвэржүүл.
Хайр дурлалын хувьд онцгой боломжууд нээлттэй. Харилцаанд байгаа хосуудын хувьд шинэ мэдрэмж, "хоёр дахь бал сарын" үе ч ирж магадгүй.
Эх сурвалж: iz.ru-гаас орчуулан бэлтгэв.