Б.ЖАВХЛАН

Аялал, амралтын улирал эхэлсэн энэ үед гол, нуурын усанд орохдоо болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Бусдын хараа хяналт суларсны улмаас дахин нэг хүүхэд голын усанд осолдлоо. Тухайлбал, өнгөрөгч долоодугаар сарын 28-ны өдөр “Гачуурт минж үржүүлгийн урд голын усанд хүүхэд живсэн байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад гурван настай эрэгтэй хүүхэд голд живж нас барсан байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг анхаарал болгоомжтой харж байхыг сануулсаар байна.

Энэ оны долоодугаар сард гол ус болон нууранд живж, амиа алдсан тухай нийт 43 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна.