Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.
Төрийн үйлчилгээг цахимжуулсан сайн туршлагаас хуваалцах, хоёр улсын мэдээлэл технологийн компаниудыг харилцан тухайн улсынхаа зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн агуулгатай уулзалт боллоо.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам