Б.ЖАВХЛАН

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2024 оны 80 дугаар тогтоол/, “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай (наадмын санхүүжилт)” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоол/, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг олон асуудал хэлэлцэж байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар ой хээрийн түймрийг унтраах, сэргийлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас 6.7 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, ой хээрийн түймрийг унтраах салхины хурд хэмжигч, старлинк төхөөрөмж, нисгэгчгүй түймэр унтраах нисэх төхөөрөмж, шатахуун зэрэгт зарцуулах аж.