Хонины орд

Долоодугаар сарын 3-нд Сугар гараг Тэнгэрийн ван гарагтай нэгдэж байгаа тул Хониныхны хувьд санхүү мөнгөний тал дээр сэтгэл хөдөлгөсөн томоохон өөрчлөлт авчирч болзошгүй.  Энэ үеийг гэрлийн мөчлөг гэж нэрлэж болно. Өмнө нь үргэлжилсээр ирсэн санхүүгийн асуудлууд хөрөнгө оруулалтад үсрэлт хийх хэмжээнд өөрчлөгдөх боломжтой. Мөн өмнө бодогдож байгаагүй хачирхалтай санаа орж ирвэл түүнийг туршаад үзэхэд гэмгүй. Учир нь ажил дээрээ санаа дэвшүүлж байгаа эсвэл найзуудтайгаа чатлаж байгаа эсэхээс үл хамааран таны шинэлэг санаа биелэх магадлал тун өндөр байна. Далай ван гараг таны ордонд ухарч байгаа учир танд өөрийн шинэ дүр  төрхийг бий болгож шинэ санаагаа хэрэгжүүлэхэд гайхалтай эерэг нөлөө авчрах болно. Харин долоодугаар сарын 13-нд Санчир гариг ​​мөн таны ордонд ухарч байгаа өөрийн дотоод руугаа өнгийж харах, хувь хүний ​​хөгжил өөрийгөө нээхэд илүү тустай байх болно. Долоодугаар сарын 22-нд нар Арслангийн ордонд ороход таны бүтээлч эрч хүч дээд цэгтээ хүрнэ. Тиймээс энэ эрч хүчийг шинэ төсөлд зарцуулах нь эерэг үр дүнтэй. Энэ сарын хувьд бүтээлч байдал нэмэгдсэн, шинэ зүйлийг туршихад гэмгүй бөгөөд илүү их эрч хүч мэдрэх боломжтой.

 

Үхрийн орд

Долоодугаар сарын 3-нд таны эрх баригч Сугар гараг Тэнгэрийн ван гарагтай нэгдэж байгаа учир үхрийн ордныхны хувьд гадаад төрх, хэв маяг, тэр ч дотоод үзэл бодолд ч гэнэтийн өөрчлөлт гарах болно. Нэг өглөө босоод хувцасны шүүгээгээ шинэчлэх эсвэл үс засалтаа бүрэн өөрчлөх хүсэл төрвөл гайхах хэрэггүй. Энэ бол шинэ бүтээлийн эрч хүч юм. Та хүмүүсийг  шинэ дүр төрх, зоримог мэдэгдэл эсвэл урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй байдлаараа гайхшруулж магадгүй юм. Мөн энэ сард цалингаа нэмүүлэхээр тохиролцох, ухаалаг хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой. Сансар огторгуй танд баялгийн тал дээр танд ашигтай байх ногоон гэрлийг илгээж байна. Энэ бүхэн зөвхөн мөнгө эд баялаг дээр ч бус мөн хувь хүний өсөлтөд ч нөлөөлөхүйц байгааг од эрхэс сануулж байна. Сарын дундаас хойш гэр бүлдээ анхаарал хандуулж, илүү их цаг өнгөрүүлэх нь гэр бүлийн уур амьсгалыг улам эерэг болгох боломжтой. Хэрэв энэ сард нүүх эсвэл байшингаа засахаар шийдсэн бол энэ шинэчлэлд од эрхэс ихээхэн тааламжтай байх болно.

 

Ихрийн орд

Од эрхэс энэ сард нөхөрлөлдөө, таныг эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүстээ нухацтай бөгөөд хянуур байхыг зөвлөж байна.  Долоодугаар сарын 7-нд Тэнгэрийн ван гараг таны ордонд орох үед сансар огторгуйн зүгээс танд томоохон өөрчлөлт тохиолдохыг зөвлөж байна. Магадгүй ажлаа солих зоримог алхам, эсвэл төлөвлөж байгаагүй аялалд гарах зэрэг гэнэтийн шийдвэрүүд гаргавал битгий гайхаарай. Эдгээр гэнэтийн шийдвэрүүд нь хуучнаа шинэчлэх, илүү их сэтгэл хангалуун байх шинэ нөхцлийг эрэлхийлж байгаатай холбоотой. Гэхдээ сарын дунд хавьд санхүүгийн нөхцөл байдлаа эргэн харж, тооцоогоо нягт хийхийг зөвлөж байна. Томоохон худалдан авалт эсвэл хөрөнгө оруулалтад одоохондоо бэлэн биш байна. Сарын сүүлээс эхлэн та илүү өөртөө төвлөрсөн, шинэ төлөвлөгөө нээх боломжтой. Үүнийг зоригтойгоор туршаад үзэхэд гэмгүй. Учир нь энэ бол таны дараагийн томоохон төслийн үрийг тарьж чадна.

 

Мэлхийн орд

Долоодугаар сар нь дотоодод нуугдаж байсан олон өөрчлөлтийг ил болгож чаддаг гайхалтай сар.  Тиймээс гэнэтийн өөрчлөлт болоход гайхах зүйлгүй хүлээж аваарай.

Та хуучин найзтайгаа гэнэтийн байдлаар дахин холбогдох эсвэл шинэ танилуудтай болж, цоо шинэ хүрээлэлд орж болзошгүй. Мөн сарын дунд үеэс өөртөө илүү их цаг гаргаж, өөрийнхөө дотоодод байгаа мөн чанар, хүсэл эрмэлзлэлийг гаргаж ирэхэд тохиромжтой. Өөрийнхө дотоод хүслийг мэдэрснээр гэнэтийн өөрчлөлт хийх шийдвэр гаргаж ч болзошгүй. Эсвэл олон сар жилээр таныг ядрааж байсан хуучин хэцүү мэдрэмжийг үгүй болгохын тулд өөрийгөө маш сайн чагнж, бас чөлөөлөх хэрэгтэй. Товчхондоо бол нэг газартаа гацчихсан хуучин хэв маягаасаа салж, өөрийнхөө дотор нуугдаж буй үнэт эрдэнэсийг нээх цаг ирсэн байна. Сарын дундаас эхлэн Санчир гараг Хонины ордонд буцах тул энэ хөдөлгөөн нь танд  карьер, манлайлал, идэвхтэй амьдралын эрч хүчийг өгөх болно. Санхүүгийн зарим хүндрэл, саатал авчрах магадлалтай ч зарцуулалтаа эргэн харж, дахин төлөвлөж чадвал тэгтлээ алдагдал хүлээхгүй. Харин ч төсвөө дахин боловсруулснаар сарын сүүлчээс эхлэн санхүү, орлогын шинэ урсгал бий болох боломжтой, тун таатай нөхцөл эхэлнэ гэж ойлгоорой. Энэ сар дуусахад Сугар гараг таны ордонд орж, өөрийгөө хайрлах хайр, сэтгэл хангалуун байдлыг бий болгосноор дахиад л дэлхий таны хөлд байгаа мэт мэдрэмж эргэн ирэх болно.

 

Арслангийн орд

Энэ сард ажил мэргэжил, карьерын хувьд гэнэтийн өөрчлөлт гарах боломжтой. Мөн цоо шинэ хүмүүстэй танилцах, тэр бүү хэл шинэ танилууд дундаа нэр хүндтэй болж, аливаа шинэ төсөл эхлүүлэхэд ч бэлэн байгаарай. Учир нь долоодугаар сарын 7-нд Тэнгэрийн ван Ихрийн ордонд орсны дараатаны нийгмийн хүрээллийн эргэн тойронд эрч хүчтэй, урьдчилан тааварлашгүй эрчим хүч бий болох болно. Сарын дунд үест хуучин муу зуршлуудаа эргэн харж, өөрчлөгдөх, хувь хүний хөгжилдө анхаарахад гэмгүй. Сарын дунд үед сэтгэл сагнаа тайван бус болж, заримдаа өөртөө итгэлгүй мэдрэмж авах, свэл хийж байгаа жлууд бүтэлгүйтэх мэт санагдаж болзошгүй. Харин энэ нөхцөл байдал долоодугаарр сарын 22-нд нар таны ордонд орсноор эцэс болж, таны өөртөө итгэх итгэл, эрч хүч бүрэн дүүрэн эргэн ирнэ. Тиймээс сарын сүүлийн долоо хоногт шинэ төсөл эхлүүлэх, ирээдүйн зорилгоо тодорхойлоход тохиромжтой.

 

Охины орд

Долоодугаар сарын 3-нд Сугар гариг ​​Тэнгэрийн вантай нэгдсэнээр Охины ордныхны хувьд сэтгэл хөдөлгөм шинэ өөрчлөлт авчрах бололтой. Өөрийн удаан сонирхож байгаа шинэ сургалтдаа бүртгүүлэх эсвэл эсвэл хэзээ ч очиж байгаагүй аялалдаа гарч магадгүй. Аль нь ч байсан энэ шийдвэрүүд ирээдүйд танд нөлөөлөх, амьдралыг шинээр олж харах боломжийг танд олгоно. Ажил мэргэжлийн хувьд гялалзах цаг иржээ. Шинэ ажлын санал тэр дундаа албан тушаал ахих, олны анхаарлын төвд орох зэрэг өөрчлөлтөөс битгий татгалз. Тэнгэрийн ван гараг ихрийн ордонд орох үед эрч хүч, ялангуяа таны ажил амьдралд гэнэтийн өөрчлөлт, боломжуудыг авчрахад бэлэн байна. Хайр дурлалын хувьд сэтгэл хангалуун байх нь. Илүү их өөрийгөө мэдэрсэн, бүтээлч сар таныг хүлээж байна. Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлэхэд тохиромжтой. Санхүүгийн хувьд томоохон худалдан авалт хийхийг азнаарай. Харин одоогийн нөхцөл байдлаа эргэцүүлж, шинээр тооцоолол гаргахад буруудахгүй. Сарын дунд үед сэтгэл санаа тогтворгүй, хуучны шарх, сэтгэлд сэвтэй дурсамжууд сэдрэх магадлалтай. Гэвч сарын төгсгөлд энэ бүхэн эерэгээр дуусч, сэтгэл санаа ч тогтворжиж, бүх зүйл байрандаа орох болно.

 

Жинлүүрийн орд

Долоодугаар сарын 3-нд Сугар гариг ​​Тэнгэрийн вантай нийлснээр санхүүгийн хувьд томоохон амжилт авчрах гэнэтийн өөрчлөлт ирнэ. Өмнө нь төсөөлж байгаагүй их хэмжээний орлого олох эсвэл бүр гэнэтийн бэлэг, ав залгамжлалын санал хүлээж авч байж болзошгүй. Мөн гадаадад аялах, шинэ ур чадвар хөгжүүлэх сургалтанд хамрагдах эсвэл шинэ хобби руу шумбах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болно. Шинэ танилуудтай танилцаж, сарын дунд үед ихээхэн сонирхолтой өрнөх боломжтой. Мөн энэ сард амьдрах орчноо өөрчлөх, шинэ байр худалдаж авахад тохиромжтой. Сарын дунд хэсэгт хуучны танилтайгаа тааралдах, хуучин нөхөрлөлөө сэргээх боломжтой. Харин шинэ танилуудын хувьд тэдний шинэ дүр төрхийг олж харснаар үл ойлголцол үүсч болзошгүй.  Тиймээс харилцаандаа ихээхэн болгоомжтой байхыг зөвлөж байна. Харин сарын сүүл хэсэгт таны нийгмийн хүрээлэлд шинэ эхлэл бий болно. Нөхөрлөл болон танилын хүрээллийг ялгаж салгах, хуучин харилцаагаа сэргээх, үл ойлголцлыг арилгахад сарын сүүлчийн өдрүүд тохиромжтой.

 

Хилэнцийн орд

Сарын эхнээс л хайр дурлалын харилцаа болон бизнес эрхэлдэг бол ажилд тань багагүй өөрчлөлт ирэх бололтой. Таны амьдралд гэнэтийн байдлаар шинэ хамтрагч орж ирэх эсвэл удаан үргэлжилсэн харилцаа урьдчилан тааварлашгүй болох зэргээр гэнэтийн эргэлт гарч болзошгүй. Энэ үед хуучин арга барилаасаа татгалзаж, шинэлэг байдлаар харилцаж, өөрчлөлтийг хүлээж авах нь илүү дээр. Ямартай ч сарын эхний арав хоног илүү их дүн шинжилгээ хийсэн, дотооддоо өнгийсөн, асуудлыг шийдвэрлэх гарц хайсан өдрүүд үргэлжилнэ. Харин сарын дунд үеэс хамтран ажиллагсад эсвэл бизнесийн хамтрагчтайгаа яриа хэлэлцээ хийж чадсанаар бүх зүйл илүү тодорхой болно.

Санхүүгийн хувьд томоохон алхам хийхээс зайлсхий. Харин ч өдөр тутмын амьдрал, бүтээмжийнхээ талаар эргэцүүлэн бодож, хөрөнгө оруулалтын өгөөжийг эргэн харж тэнцвэржүүлэх алхам хийхэд буруудахгүй. Энэ сард ажлын хувьд багагүй сорилттой тулгарах, зарим тохиолдолд бусадтай харилцахад өөрт асуудал байгаа мэт эргэлзээ хүртэл төрж болзошгүй. Гэвч сарын төгсгөлд энэ бүхэн дуусч, ирэх сард илүү өсөлттэй байх дохио болж байна. Өөрөөр хэлбэл,сарын төгсгөлд урт хугацаандаа юу хийхээ тодорхойлчихсон, тэр нь илүү амжилттай байх боломжийг од эрхэс илгээж байна.

 

Нумын орд

Долдугаар сар хүсэл тэмүүлэл, мэргэжлийн ололт амжилтаар дүүрэн байх нь. Аливаа харилцаа тэр дундаа хайр дурлал ч мөн адил эв найртай, найрсаг байх болно. Энэ сард аливаа асуудалд илүү бодитоор үнэлэлт дүгнэлт өгөхөд таатай байх болно. Ажлын шинэ хамтрагчтай болох эсвэл цоо шинэ төслийн санал хүлээж авбал гайхах хэрэггүй. Хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа эргэн харж, санхүүгийн зорилгодоо нухацтай хандах үе юм.

Энэ сард илүү их сэтгэл хөдөлсөн, романтик байдал давамгайлах төлөвтэй. Хэрэв хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж амжаагүй бол энэ сар илүү тохиромжтой гэдгийг од эрхэс хэлж байна. Сарын эцэс гэхэд Буд гараг Арслангийн ордонд буцах хөдөлгөөн хийх учир сэтгэл хөдлөлөө удирдах, шинэ аялалд гарахад тохиромжтой. Өмнө тодорхой бус байсан томоохон асуудлууд энэ сард учир нь олдож, шинэ чиг баримжаатай болох болно.

 

Матрын орд

Бүтээлч байдал, романтик байдал, хайр дурлалын амьдрал гээд тэр чигээрээ баяр хөөртэй, гэнэтийн догдлол дүүрэн байх нь. Энэ сар тэр чигээрээ урам зоригоор бялхаж байна. Сарын эхэнд эрүүл мэнддээ илүү их анхаарч, өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхгүй байх нь зүйтэй. Харин сарын дунд үеэс таны ажлын орчин эсвэл өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувь хүний хөгжилд томоохон өөрчлөлт гарч болзошгүй. Шинэ ажлын санал авах, эсвэл өдөр тутмын цагийн хуваариа өөрчилж, илүү бүтээлч бөгөөд зугаатай үйл ажиллагаанд цаг их зарцуулах нь. Хувь хүний хөгжилдөө анхаарах, өөрийгөө шинээр танин мэдэхэд тааламтай байх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ улам дотно болж, бие биенээ илүү ойлгох цаг ирж байна. Санхүүгийн хувьд томоохон алхам хийхэд тохиромжтой биш. Ялангуяа мөнгөний асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг зөвлөж байна. Сарын төгсгөлд санхүүгийн асуудлууд илүү эерэг тал руу шийдэгдэж, гэр бүлийн халуун дотно уур амьсгал үргэлжилнэ.

 

Хумхын орд

Тэнгэрийн ван Сугар гараг нийлснээр таны амьдралын нөхцөл байдал эсвэл гэр бүлийн хүрээнд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Хайр дурлалын хувьд илүү романтик, бие биенээ ойлгосон сар байх нь. Шинээр аливаа бүлээч санаагаа турших, цаашлаад шинэ танилуудтай хөнгөн байдлаар харилцах нь сэтгэл санааг сэргээх болно. Гэвч сарын дунд үед илүү өөрийнхөө дотоод мөн чанарыг олж харахыг хичээсэн, эргэцүүлсэн өдрүүд үргэлжлэх бололтой. Ингэж өөрийгөө чагнаснаар таны дотор оршсоор байсан айдас, түгшүүрээс ангижрах боломжийг бий болгож байна. Заримдаа хүмүүс таныг ойлгохгүй байгаа мэт эсвэл буруу хүмүүстэй учраад байгаа мэт сэтгэгдэл төрж болзошгүй. Энэ бол зарим нэг харилцаагаа эргэн харахыг сануулж байгаа дохио юм. Харин сарын сүүлийн долоо хоногоос эрч хүч тань эргэн ирж илүү урам зоригтой болох болно. Ялангуяа ажил амьдралын ачаа хөнгөрсөн, нөхөрлөлөө зөв бурууг нь олж харсан, сэтгэл санаа сэргэсэн мэдрэмжийг мэдрэх боломжтой. Санхүүгийн хувьд илүү хариуцлагатай бөгөөд няхуур байх нь дээр. Томоохон хөрөнгө оруулалт, худалдан авалтыг хойшлуулах нь зөв.

 

Загасны орд

Бусадтай харилцахдаа өөрийгөө зөвөөр илэрхийлэх, хүлээн зөвшөөрөгдөх зайлшгүй нөхцөл байдалд орж болзошгүй. Таны зорилго, үндсэн үнэт зүйлстэй нийцэхгүй байгаа харилцааг дуусгах цаг болсныг сануулж байна. Харин эсрэгээрээ гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөх нь танд тайтгарал, өөрийгөө шинээр нээж боломжийг бий болгоно. Санхүүгийн хувьд томоохон алдагдалд орохгүй ч няхуур, бодолтой байх нь өлзийтэй хэмээн зөвлөж байна. Ялангуяа сарын дунд үед санхүүгийн хувьд бяцхан саатал болж, орлогын эх үүсвэр түр хаагдаж ч болзошгүй. Энэ үед бэлэн байхын тулд томоохон худалдан авалт, өр ширнээс зайлсхий. Харин сарын сүүлд илүү тодорхой бөгөөд эерэг үр дүнгүүд хүлээж байна. Урт хугацаандаа амжилт авчрах шинэ санаа төрж, түүнийгээ бодит болгоход анхаарч чадвал үр дүнд хүрнэ. Сарын төгсгөлд эрүүл мэндээ сайжруулах, ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалах боломжийг танд олгоно.

 

Эх сурвалж: zms.mn