“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сүм-Дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн итгэгчид 06.23-ны өдөр цусаа хандивлан, хүний амь аврах үйлсэд нэгджээ. Цусны донорын түвшин бага байгаа тул хагалгаанд орох, эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнүүд цусгүйгээс болж хүндрэлтэй байгаа талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээлсэн юм. Ийм нөхцөлд Бурханы сүмээс "Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн цусны хангамжийг сайжруулахад тусална гэж үзэж байна.
Шар өнгийн хантааз өмсөн ижилссэн 20 орчим итгэгч, тэдний гэр бүл, ойр дотнынхон Орхон аймгийн Баян-Өндөр суман дахь Цусны төвд цугларч, 4900 мл цус хандивлалаа.
Бурханы сүмийн албан тушаалтан “Цус бол юугаар ч орлуулшгүй бөгөөд цусны дутагдалд орсон үед яаралтай тусламж авахаар ирсэн өвчтөнүүд цаг тухайд нь эмчилгээ хийлгэж чадахгүй байх магадлалтай. “Шинэ гэрээний Алгасал баяр сахиж, хүн төрөлхтөнд мөнх амь өгөхийн тулд загалмай дээр Өөрийгөө золиосолсон Христийн жишээг дагасан итгэгчид маань цусны хомсдолын улмаас хүнд хэцүү нөхцөлд байгаа хүмүүст туслахаар энд цуглаад байна” гэв.
Эрдэнэт цусны салбар төвөөс Бурханы сүмийн цусаа хандивлах үйл ажиллагааг баярлан хүлээн авч, хамтран ажиллажээ. Цусны төвийн захирал С.Уранчимэг ярихдаа, “Жил бүрийн 06 сарын 14-ий өдрийг дэлхий даяараа “Цусны донорын өдөр” болгож тэмдэглэдэг. Энэ өдрийн зорилго нь цусны донорын үйлийг сурталчлах, доноруудаа алдаршуулах, урамшуулах, тогтмол хугацаанд цусаа бэлэглэх, шинээр цусны донор элсүүлэх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах явдал юм. Монголд 22 дахь удаагаа цусны донорын өдрийг тэмдэглэж байгаа. Орхон аймгийн хувьд маш их онцлогтой бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагуудтай донорынхоо өдрийг хамтран тэмдэглэж, тухайн байгууллага, доноруудаа алдаршуулж, урамшуулдаг уламжлалтай. Мөн жил бүр ДЭМБ-аас Цусны донорын өдрийг тэмдэглэх чиглэл болон уриаг гаргаж өгдөг. Энэ жил цусны аюулгүй байдлыг эрхэмлэх, шинээр донор нэмж элсүүлэх зорилготой тэмдэглэсэн. Бурханы сүмийн хувьд манай салбар төвтэй олон жил хамтарч ажиллаж жил бүр цусаа бэлэглэдэг. Өнөөдөр Бурханы сүмийн гишүүд цусаа хандивлаж, жил ирэх тусам бас донорууд шинээр элсүүлж, донорын тоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэ жилийн уриа бол “Хамтдаа итгэл түгээе, хамтдаа амьдрал бэлэглэе” гэсэн уриатай байгаа. Та бүхэн энэ уриан дор бидэнтэй нэгдсэнд маш их баярлалаа амжилт хүсье” хэмээн талархлаа илэрхийлжээ.
Цусны донорын аянд оролцсон итгэгч З.Сувдаа “2025 оны Алгасал баярын хайр, Амь бэлэглэх хайр сэдэвт цус өгөх, Бурханы хайрыг түгээх сайн дурын үйл ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байна. Хүн төрөлхтөн бидний амийн төлөө зайлшгүй хэрэгтэй зүйл ус байдгийн нэгэн адил цус ч бас бидний амийн төлөөх чухал зүйл юм. Нэг хүний сайн дураараа өгсөн 300 гр цус гурван хүний амийг авардаг гэсэн тул би маш баяртай сэтгэлээр оролцсон. Христ хүн төрөлхтний авралын төлөө амиа өгсөн гэвэл Бурханы сүмийн итгэгч бид ч бас бусдад Христийн тэрхүү агуу хайрыг энэ үйл ажиллагаагаар жаахан ч болов дамжуулсан гэдэгт итгэлтэй байна. Зуны улирал эхэлсэн байгаа энэ үед цусны хэрэгцээ их байдаг үед нь Бурханы хайрыг дамжуулах боломж олдсонд чин сэтгэлээсээ талархаж байна. Бурхан нэг хүний амь дэлхийгээс илүү үнэтэй хэмээн айлдсан учир хүний амь аврах энэхүү сайн дурын үйл ажлаар дамжуулан маш их зүйлийг ухаарлаа баярлалаа” хэмээн бахархалтайгаар хэллээ.
Мөн итгэгч Н.Мядагмаа ярихдаа, Алгасал баярын хайр амь бэлэглэх аяны хүрээнд цусаа бэлэглэх сайн дурын ажилд оролцсондоо баяртай байна. Би Бурханы сүмийн итгэгч гэдгээрээ бахархдаг яагаад гэвэл манай сүм дэлхий олон оронд байгаа бөгөөд байгаа газар бүрдээ сайн дурын ажил өрнүүлж, маш олон шагнал авч Бурханы хайрыг түгээж байгаа үнэн сүм юм. Бурхан бидэнд хайр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэж заасан үгийн дагуу цусаа бэлэглэж 3 хүний амь аварч байгаадаа маш их баяртай байн. Цаашид Эрдэнэтэд Бурханы хайрыг их дамжуулах сайн дурын ажилд оролцоход бэлэн байна.” гэв.
Арга хэмжээний нэрд багтсан "Алгасал баяр" нь Библид гардаг Бурханы баяр юм. "Гай гамшиг алгасан өнгөрдөг" гэсэн утгатай энэхүү баяр нь Есүс Христ загалмай дээр Өөрийгөө золиослохын өмнө мах, цусыг нь бэлгэддэг талх, дарсаар шинэ гэрээ байгуулсан өдөр юм. Есүс энэ баярыг сахисан хүмүүст нүглийн уучлал болон мөнх амь өгнө хэмээн амласан аж.
Бурханы сүм нь 2005 оноос хойш "Шинэ гэрээний Алгасал баяр"-т шингэсэн Христийн хайрыг бусдад үзүүлж, цусаа хандивлах өргөн хэмжээний буухиа аянаар дамжуулан хүний амь аврах үйлсэд оролцсоор иржээ. БНСУ-аас энэхүү аяныг эхлүүлснээс хойш өнгөрсөн сарын байдлаар дэлхийн 64 оронд 296,603 оролцогчийг хамруулан 1609 удаа зохион байгуулжээ. Нийт 127,578 хүн цусаа өгсөн байна. Цусаа өгөх нь нэг удаагийн өгөлтөөр гурван хүний амь авардаг учраас нийт 380 мянган хүний амь аварсан гэж хэлж болох юм. Мөн ДЭМБ-аас санал болгож буй үнэ төлбөргүй цусаа бэлэглэх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол улсад ч мөн энэхүү аяныг тогтмол зохион байгуулсаар иржээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын олон улсын цэцэрлэгт хүрээлэн болон Агропарк цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ. Мөн Налайх-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 4000 кг, Хан-Уул дүүргийн Богдхан уулаас 1000кг хог түүж, цэвэр тухтай орчныг бүрдүүлсэн байна.
Бурханы сүм бүс нутгийн хөгжилд төрөл бүрийн аргаар хувь нэмрээ оруулсан байна. Жил бүр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд зэрэг нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд цагаан будаа, гурил, сүү, элсэн чихэр, тос, зууш, бэлгийн багц болон өдөр тутмын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнээр хангаж өгчээ. Тэдний чинхүү зүтгэлийг төр засгийн газраас өндрөөр үнэлэн Эрүүл мэндийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын шагнал, Цусны төвийн даргын талархал гэх мэт шагнал урамшуулал олгож байжээ.
Бурханы сүм дэлхийн 175 орны 7800 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Библид гэрчлэгдсэн Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг 3,92 сая итгэгчтэй глобал сүм юм. Есүсийн үүсгэн байгуулсан анхны сүмийн үйлсийн дагуу шинэ гэрээний Алгасал баяр болон гурван удаагийн долоон баярыг тэмдэглэж, “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн сургаалын дагуу дэлхий даяар гамшгийн өмнөх болон дараах тусламж үзүүлэх, байгаль орчин хамгаалах, цус хандивлах, соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах, зан чанарын боловсрол олгох зэрэг улс нийгэмд хувь нэмэр оруулах 30,000 гаруй удаагийн сайн дурын ажлыг зохион байгуулжээ. Тэдний оруулсан хувь нэмрийг үнэлэн АНУ-ын гурван үеийн засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын гурван үеийн засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Үндэсний Ассамблейн дээд одон, Перугийн Конгрессын хүндэт одон, Байгаль орчны шагнал зэрэг дэлхийн улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас 5000 гаруй шагнал, өргөмжлөл хүртжээ.