Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргаж буйгаа мэдэгдэв. Тэрээр “УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ. УИХ-ын гишүүд та бүхэн дэмжээрэй. Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрлээ” гэсэн юм. УИХ-ын чуулганы танхимд унагасан УИХ-ын гишүүний үг зүгээр ч нэг санаандгүй хаясан чулуу биш байх.
Эх сурвалж:www.polit.mn