Т.САЙХАН
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өгөв. Тэрээр "АН-аас бусад парламентад суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулж болно гэсэн чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт өгсөн. Мөн Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг шинэ танхимын сайдаар томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ нь цаг хугацаа, эдийн засгийн нөхцөл байдалд тааруулсан шийдвэр. Харин төсвийн тодотгол хийхэд Үндэсний хороод толгойлж байсан сайд нарыг хасахаар болсон. Ерөнхийдөө Ерөнхий сайдын саналыг УЗ дэмжсэн" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn