Т.САЙХАН
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилж тэрээр үүрэгт ажилдаа орсон. Гэвч тэрээр Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж чадаагүй тав хонож байна. Тэгвэл яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байгаа бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр УИХ-д суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлд Засгийн газар хамтран байгуулах саналаа албан ёсоор хүргүүлсэн. Өнөөдөр эдгээр намуудын шат шатны байгууллага хуралдан Засагт орох, үгүйгээ шийдэх юм. Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барина.
Эх сурвалж:www.polit.mn