Т.САЙХАН

Засгийн газраас “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр /06.02/ УИХ тогтоолын төслийг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргана.

10.00 цагийн байдлаар  УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхлээд байна.  Улмаар 12:00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 14:00 цагт нэгдсэн чуулганаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр байна.  УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шийдвэр гаргавал Засгийн газар үргэлжлүүлэн ажиллана. Харин итгэл үзүүлэхийг нийт гишүүдийн олонх дэмжихгүй бол Засгийн газрыг огцорсонд тооцно.

Эх сурвалж:www.polit.mn