Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас  Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар болсон. Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд тогтоолын төслөө илгээсэн бөгөөд даваа гарагаас хэлэлцэж эхэлнэ.  Уг тогтоолд хамтарсан Засгийн газрын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ, 14 мега төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүл” гэжээ.

УИХ-ын нийт гишүүдийн олонх нь буюу 64-өөс дээш гишүүн тогтоолын төслийг дэмжвэл Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажиллана. Харин олонх нь дэмжихгүй гэвэл Засгийн газрыг огцорсонд тооцож 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох хуулийн заалттай. 

Засгийн газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл бүрэн эхээрээ

МОНГОЛ УСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдугээр зүйлийн 1 дэх хэсэг,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг,

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

  1. " Хурдтай хөгжлийн төлөөх Зориг " уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан , хөгжлийн 14 мега төсөл , эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжуулж, бодит ур дунг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.

  2. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn