Ц.МЯГМАРБАЯР

 

Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэлтэй ярилцлаа.

 

-Манай улсад одоогоор хэчнээн зочид буудал байна. Стандартын шаардлага хангасан нь хэр олон байдаг юм бол?
-Монголын зочид буудлын тоо 2000 оноос хойш нэмэгдсээр орчин үеийн чиг хандлагыг даган хөгжиж байна. Өмнө нь Баянгол гол, Улаанбаатар зэрэг цөөн тооны зочид буудалтай байлаа. Ер нь орчин үеийн зочид буудал үүсэж хөгжөөд 60 гаруй жил болжээ. Манай улсад 2006 онд хамгийн анхны олон улсын сүлжээ зочид буудал байгуулагдсан. Одоо олон улсын стандартад нийцсэн есөн зочид буудал албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.1999 оноос эхлэн зочид буудлуудыг одны зэрэглэлд хамруулж эхэлсэн. Одны зэрэглэл гэдэг нь магадлан итгэмжлэгдсэн гэсэн үг. Одоогоор орон нутагт 240, Улаанбаатар хотод 250 гаруй зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс 89 буудал нь 1-5 одны зэрэглэлтэй. Монголын зочид буудлуудын холбоо байгуулагдаад энэ жил 30 жилийн ой тохиож байна. Одоогоос 30 жилийн өмнө үйл ажиллагаа явуулж байсан зочид буудлуудын эзэд нийлж энэ холбоогоо байгуулж байсан. Өнөөдөр 11 зочид буудлын эзэд хамтраад холбооны үйл ажиллагааг явуулж байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 99 (7596)