Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөөгүй байгаа ч дараагийн Ерөнхий сайдын нэрс яригдаж байгаа. Түүн дунд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын нэг яваа гэдгийг зарим хэвлэл мэдээлсэн. Тэгвэл Я.Содбаатар цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа.Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье" гэжээ.
Ямартай ч МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, Ерөнхий сайд тус шийдвэрийг хүлээж аваагүй тул огцрох өргөдлөө өгөхөөр болсон. Гэхдээ өнөөдөр товлогдоод байсан Засгийн газрын отгон хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшлоод байна.
Эх сурвалж:www.polit.mn