Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 126 гишүүний 68 нь буюу 54 хувь нь ирцээ бүртгүүлснээр хуралдаан эхлэв. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдаж байна. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжэээ. 

  1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  2. Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүн 2025.03.31-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,
  3. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүн 2025.03.31-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,
  4. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
  5. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ

Эх сурвалж:www.polit.mn