Б.НАНДИН
Төрийн ордонд болж байгаа үйл явдлыг сурвалжлах нь төвөгтэй бөгөөд амаргүй даалгавар болдог болох нь. Учир юу гэвэл Их хурлын чуулганы танхимд орж гэрэл зураг авдаг зурагчдыг чуулганы нээлт, хаалтаас бусад үед ордоны ёслолын танхимд ойртуулдаггүй болох юм гэнээ.
Их хурлын гишүүдийнх нь ирц нь хүрэхгүй байгааг ил тод гаргаад байхаар ингэж арга хэмжээ авч байгаа юм байх. Сэтгүүлч хүн хардах эрхтэй, хардах эрхийнхээ дагуу ч ингэж харж байна. Өөрөөр үүнийг нь зөвтгөх үндэслэл гэх юм үнэндээ алга.
Уг нь бол Монгол Улсын Төрийн ордонд болж байгаа үйл явдал жирийн иргэдэд хамгийн их хамаатай. Тэр тусмаа манай үе үеийн гишүүд ордон дотор л “хуйвалдаж”, сайтар манаж байхгүй бол сав л хийвэл болохгүй хууль батлачих гээд байдаг болохоор бүүр сонор сэрэмжээ алдаж болохгүйг 30 жилийн парламентын түүх бэлхнээ бидэнд гэрчилж байгаа хойно. Ялангуяа тэнд батлагдаж байгаа хуулийг нь жирийн иргэд болохоор заавал дагаж мөрдөх ёстой мөртлөө дарга нар нь бол тоож ч хардаггүй болохоор хууль батлалцахад хэн байлцаж, хэн эзгүй байсныг мэдэх нь их чухал юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. ¹ 95 (7592)