Б.НЯМСҮРЭН
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг баталсан. Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн зургаан зорилт, 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон Засгийн газрын өрийн багцын дөрвөн зорилтот түвшнийг тодорхойлжээ. Стратегийн баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээ хэрэгжүүлсний дотор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, “Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөл” зэрэг бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн тухай тайланг Шадар сайд С.Амарсайхан танилцуулгадаа онцоллоо.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 91 (7588)