Т.САЙХАН
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /05.12/ ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийн талаар мэдээлэл сонссон байна.
Засгийн газраас боловсруулсан дээрх төсөлд Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох зохицуулалт тусгасан юм. Харин МАН-ын гишүүд “Уг хуульд Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах зохицуулалт тусаагүй. Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүнд байгаа үед “Эрдэнэс Монгол” нэгдэл компанитай хамтын ажиллагаа өрнүүлэх нь тус нэгдлийг эрсдэлд оруулж болзошгүй. Мөн хуульд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд санхүүгийн үйл ажиллагаанд оролцохгүй, томилгоотой холбоотой асуудлыг шийдэхгүй байхаар зохицуулсан нь буруу. Зөвхөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын шийдвэрт үндэслэх нь учир дутагдалтай гэх санал шүүмжлэл гаргажээ. Бүлгийн гишүүд одоогоор энэхүү хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа хараахан нэгтгээгүй байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn