С.УРТНАСАН
2025 оны байдлаар Үндэсний Статистикийн Хороо болон бусад эх сурвалжуудын мэдээллээр Улаанбаатар хотод махны үнэ тогтмол өссөн гэх хандлага ажиглагдаж байлаа. Махны үнийн талаар томоохон хүнсний зах, бөөний төвүүдээс судаллаа. Хонь, ямаа, адууны махыг бодвол үхрийн мах уургийн агууламж өндөр, эрүүл мэндэд эерэг учир хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй түүнийгээ дагаад өртгийн хувьд илүү үнэтэйд тооцогдож байв.
Үдийн 14:00 цагийн үед Баянзүрх худалдааны төвөөр оров. Махны тасаг эл хуль байх ба шинэхэн гэмээр махыг тухайн тасгийн худалдагчид шулж, граммлан лангуу дүүргэн өрж харагдав. Хүнгүй ч тэд ажлаа хийгээд завгүй. Сонжин ажваас үхэр, хонь, ямааны ястай, ясгүй, цул янз бүрийн мах гээд үнийг нь танилцуулж байна. Тэр хооронд нэгэн борлуулагчтай махны үнийн өсөлт бууралт, иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар ярилцав.
Махны худалдагч А “Жил бүр эдийн засгийн инфляцаа дагаад манай Монголд юмны үнэ нэмэгддэг. Бусад барааны үнэ нэмэгдэж байгаатай адилхан махны үнэ ч мөн нэмэгдсэн. Тиймээс өмнө жилтэй харьцуулахад тодорхой хэмжээнд өссөн. Тэдгээрээс үхрийн махны үнэ илүү өндөр өртөгтэй болсон. Зах гэдэг худалдааны төвөөс хүмүүс мах худалдаж авах дуртай байдаг. Дэлгүүрт зарагдаж байгаа савласан махыг бодвол захын мах өдөртөө ирээд зарагдаж дуусдаг учраас шинэ. Ястай цул гэж ялгалгүй хэрэглээгээрээ аль алийг нь л худалдаж авч байна. Манай Баянзүрх захын хувьд бусад махны захуудаа бодвол цэвэрхэн мах зардаг учраас хүмүүс авах дуртай байдаг. Хүмүүс ер нь үйлчлүүлэх дуртай, ам сайтай байдаг. Махны үнийн хувьд үхрийн гуяны мах 23000, хааны цул өөхтэй өөхгүйгээсээ хамаараад 20-21 мянган төгрөгийн хооронд байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)