Б.ЖАВХЛАН
Хармагтайн ордын талаар мэдээлэл хийж ЗГ, УИХ, Ерөнхийлөгчид хугацаатай шаардах бичиг өгөх тухай “Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөл”-өөс мэдээлэл хийлээ.
Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг орших Хармагтайн ордыг Хятадын ЗиЗиЖин компани эзэмших болжээ. 2017 оны мэдээллээр Хармагтайн орд нь 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй байна. Тэгвэл тус ордыг Хятадын компанид өгч буйг эсэргүүцэж байгаа юм.
Энэ талаар "Хармагтайн орд нь Оюутолгойгоос 15 дахин их нөөц баялагтай юм. Хятадын компанид 50 сая ам.доллароор зарахаар төлөвлөгдөж байгаа гэх мэдээлэл байна. Гадаадын компанид хайгуул, ашиглалтын лиценз нэрээр очоод байгаа шүү. Тиймээс стратегийн орд газартаа авахыг шаардаж байгаа юм. Жаргалант багийн нутгийг цаг уурын судалгаа нэрээр тэр чигээр нь авсан байна. Хармагтайн ордыг тойрсон сумдын газрыг аваад байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй" гэв.