Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурав хоногийн хугацаатай завсарлага гэхээр даваа гарагт чуулган хуралдах болно. Намын бүлэг тав хүртэлх хоногийн завсарлага авах эрх байгаа. Гэхдээ төрийн ажил тасралтгүй явах ёстой. Тиймээс үдээс өмнө хэлэлцэх асуудлуудаар нэг өдрийн завсарлага өгье. Маргааш үргэлжлүүлэн хэлэлцье. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бид төрийн ажлыг тасалдалгүй явуулах үүрэгтэй. УИХ дээр мэтгэлцэх, маргалдах зүйл өмнө ч гарч байсан цаашдаа ч гарна. Асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье. Энэ мэт асуудлаас үүдэлтэй УИХ-ын хэлэлцэх асуудалд саад учирдаг, төрийн ажилд саадаг болдог байж болохгүй. УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдал дунд улстөрч хүн явдаг. Энэ бүхнийг давбал улстөрч болдог. Олон нийтээс ирж байгаа санал шүүмжлэл, гүтгэлийг тэсэж тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn