Т.САЙХАН

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сонгуулийн өмнө гурилын импортын татварыг тэглэвэл "Иргэдийн амьдрал сайжирна" гэсэн. Одоо эргээд алдаа байж гээд засах гэж байна. Засгийн газар цэгцтэй, үндэслэлтэй, бодлоготой, ард иргэд, аж ахуйн нэгжээ бодсон ажил хиймээр байна. Засгийн газрын шийдэх ажлыг  бид нар руу шидээд, баахан хэрүүл болгоод байх юм" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn