Б.ТУУЛ

Улан-Үд хотын төв талбайд болсон аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойн баярын жагсаал, аугаа их орны дайны ялалтын баяр болох “День Победы” энэ сарын 09-нд болсон билээ. Баярын хүндэтгэлийн жагсаалд энэ удаа 1000 гаруй цэргийн албан хаагч, 30 гаруй цэргийн техник оролцжээ. Баярын парадад сүр хүч, өнгө жавхаа нэмдэг байлдааны зориулалттай зэвсэгт техникийн жагсаалд агаарын болон агаарын сансрын хүчин, их бууны, танкийн, десантын гээд зэвсэгт хүчний бүх салбар, анги нэгтгэлүүд оролцсныг албаны хүмүүс нь хэлж байв. Ингээд цэрэг эрсийн сүрт жагсаал, нэгэн зэрэг жирс хийх цэрэг эрсийн алхаа,  хөгжимт парадын хөг эгшиг, бөмбөрийн хэмнэлтэй хослох “День Победы”  ялалтын баяраас хийсэн техник парадын фото сурвалжлагыг хүргэж байна. 

 Эх сурвалж: www.zms.mn