Гэрэл зургийг Р.Оюун
2026.09.28. Юнител групп, МИАТ компанийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр МИАТ-ын нислэгийн тасалбарыг Токи-гоор захиалж авах боломжтой.
2026.09.29. Төв Азийн 11 орны Сайд нарын 25 дахь удаагийн бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. КАРЕК хэмээх товчлолтой Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна.
2026.09.30. Чингис хаан үндэсний музей Италийн Ром хотын "Боргезе" галерейтай хамтран "Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини" тусгай үзэсгэлэнг Монголын үзэгчдэд сонирхуулж байна.
2026.10.01. Төв талбайд автомашинтай жагсаал болов. Тэд шатахууны хомсдол, үнэ болон өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар хөндлөө.
2026.10.02. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эх сурвалж www.zms.mn