Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2020 оны есдүгээр сарын 1-нээс Соёл-Гэгээрэл буландаа Монгол Улсын төрийн дууллыг босоо монгол бичгээр хөрвүүлэн нийтэлж эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд 950 дугаар тасралтгүй Монголын шилдэг шүлэг, найраглал, зохиол бүтээл, туурвилыг уншигчиддаа хүргэсэн билээ. Энэ жагсаалт "Монголын нууц товчоо", "Гэсэр" туульсаар үргэлжилж байна. 

Бид босоо монгол бичиг болон криллээр хамтад нь нийтэлж, монгол бичгийн хэрэглээний орчныг өдөр тутмын сонинд бий болгосон анхдагч жишээ туршлага болж чадсан юм. 

Өв соёлоо хадгалж, хамгаалан үлдээх, үндэсний босоо бичгээ өвлүүлэн сэргээх зорилготой энэхүү ажлыг "Юнител" групп өнөөдрийг хүртэл тууштай дэмжиж ирсэн.

Үндэсний өв соёлыг таниулан өвлүүлэгч “Юнител” группийнхэндээ  “Зууны мэдээ” сонины уншигч, захиалагчид болон хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт, амжилтын дээдийг хүсье.

“Зууны мэдээ” сонин