ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

НҮБ-ын Хүүхдийн сангаас Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр болсон "Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь" төслийн нээлтийн үеэр Налайх дүүрэгт хэрэгжиж байгаа төслийн талаар тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцууллаа.

Налайх дүүргийн VII хороонд гамшигт өртсөн иргэдийг байршуулах, цуглах хэсэгт ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. 

Эх сурвалж www.polit.mn