Р.ОЮУН

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү таван асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Нэгдүгээрт, төрийн өмчийн компаниуд, Монголын ард түмэнд зориулсан гадаадын зээл тусламж, санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан хүүлж байгааг зогсооно. Хоёрдугаарт, зээл авч буй иргэн, хуулийн этгээд аргагүйн эрхэнд тулгасан хатуу нөхцөлт гэрээгээр зээл авдаг нь төлөхөд хүндрэлтэй байдал үүсгэж, эцэстээ өр болж хувирдаг. Гуравдугаарт, хууль  эрх зүйн орчнуудад цогц эрх зүйн шинжилгээ хийж, зээл өр болдгийг зогсооно. Үүнд зээл олголтыг зохицуулж буй хууль нь Үндсэн хууль зөрчиж буй эсэх, Монголбанкны зээл олгох журам нь зөрчиж буй эсэх, арилжааны банк, банк бус, ломбардуудын зээл олгох журам нь Монголбанкны журмыг зөрчиж буй эсэх, зээл олгох явц нь журмаа зөрчин, зээлдэгчдээ хохироосон эсэх. Дөрөвдүгээрт, татварын өрийг цэгцэлнэ. Татварын ерөнхий хуулийг буруу хэрэглэснээс үүдэлтэй татварын өрүүдэд дүн шинжилгээ хийж, өргүй болгох. Ашиг олоогүй орлогод ногдуулсан татварын үлдэгдлийг тэглэх. Тавдугаарт, Монголбанкны хар жагсаалттай холбоотой асуудлыг цэгцэлнэ. Хууль, хуулийг хэрэгжүүлэх журам, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хар жагсаалтыг бүрэн цэвэрлэнэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.  

Эх сурвалж www.zms.mn