Хотын даргаар Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргаснаа танилцуулжээ

0
хуваалцах
134
үзсэн

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргаснаа танилцуулжээ. 

Улмаар одоо МАН-ын Удирдах Зөвлөл 12:00 цагаас хуралдаж, нэр дэвшигчийн талаар хэлэлцсэний дараа НИТХ мөн хуралдаж, шийдвэрээ гаргана. Үүний дараа Ерөнхий сайд Хотын даргыг томилох захирамж гаргах хуулийн зохицуулалттай. 

Хэрэв Х.Нямбаатар Хотын даргаар томилогдвол Хууль зүйн сайдын томилгооны асуудал яригдана.  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж магадгүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn