П.АМГАЛАН

Казахстан улсын Шымкент хотод Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээн боллоо. Тэмцээнд эх орноо төлөөлөн “Хан-Монгол” морьтны холбооны тамирчин Ц.Тэмүүжин, Б.Отгон-Өлзий нар амжилттай оролцов. Тодруулбал, Табла буюу турк байны төрөлд Б.Отгон-Өлзий тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо. Мөн Монголын тамирчид шилдгийн шилдэг буюу нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байранд орсон байна.

Эх сурвалж:www.polit.mn