ШЕЗ-ийн тогтоол Хөгжлийн банкны хэргийг "гацаажээ"

0
хуваалцах
140
үзсэн

Б.Дамдин-Очир

 

НПГ-аас Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш ажлын тав хоног өнгөрөв. Одоогоор хэргийг шүүгч нарт хуваарилах ажил хийгдээгүй байна. Учир нь "...ШЕЗ-ийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна. Уг аргачлалын 3.1.2.7.4-т “...Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн хуулийн этгээдийг НПГ-аас шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна" гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, "...Хөгжлийн банкны хэргийг НПГ-аас шилжүүлсэн ч холбогдогчдыг нь цуг аваачих ёстой" гэсэн ШЕЗ-ийн тогтоол байдаг юм байна. Тэр тогтоол уг хэргийг гацаачихаад байна. Тэгэхээр 80 хүн, дөрвөн хуулийн этгээд тус шүүх дээр "цуглаж" байж хэргийг шүүгч нарт хуваарилна гэсэн үг. Гэвч энэ тогтоол нь амьдрал дээр хэрэгжих, тэр тусмаа Хөгжлийн банкны хэрэгт үйлчлэх боломжгүй юм. Хамгийн гол нь Шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор шүүхийн хараат бус байдалд халдаж, шүүн таслах үйл ажиллагааг ноцтой зөрчиж буй аж. Тэр тусмаа тухайн зорилтот хэргийг "гацаах"-д зориулж гаргасан гэж үзэж ч болохоор байна.

 

Эх сурвалж: polit.mn