Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж  байна.  Гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт, асууж үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: -Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа үрж сууна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-г залгисан асуудалд УИХ дүр эсгэсэн, иргэдийн амьдрал, хувийн хэвшилд  нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд ард иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлээд буй улс орноо дээрэмдэж тоносон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд буйг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтныг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:  -Д.Өнөрболор гишүүн чуулганд идэвхтэй оролцож бай. Дээрх асуудлаар хянан шалгах түр хороо гарсан. УИХ-аас гадуур зүйл байхгүй гэв. 

Эх сурвалж:www.polit.mn