Гэрэл зургийг © Р.ОЮУН / "ЗУУНЫ МЭДЭЭ"

СУИС-аас санаачлан үндэсний дуулах, бийлэх, хөгжимдөх өвийг багш нараасаа өвлөн, шавь нарта өвлүүлж яваа тэргүүлэх зэргийн уран бүтээлч багш нарынхаа сургалт, судалгаа, уран бүтээлийн өвийг баримтжуулахад чиглэн найм дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Профессорын өв” цувралаар энэ удаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Н.Сувдын тухай “Намсрайн Сувд”, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, СУИС-ийн хүндэт профессор, доктор Н.Жанцанноровын тухай “Нацагийн Жанцанноров” гэсэн хоёр номыг хэвлүүлэн нээлтээ хийлээ. Энэ талаар гэрэл зургийн сурвалжлагыг сонирхоорой.