Т.САЙХАН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авсан бөгөөд Ерөнхийлөгч зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэх товтой байна.

Эх сурвалж:www.polit.mn