Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан дараах 13 сургуулийн 1500 оюутныг шилжүүлнэ

0
хуваалцах
1881
үзсэн

С.САРУУЛ

БШУЯ-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг.

 Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ. Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгоно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,

34 их сургууль

36 дээд сургууль

8 коллеж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна. Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий" хэмээн хэлэв.

-Газарчин дээд сургууль

-Зүүн хүрээ коллеж

-Маргад дээд сургууль

-Монголын менежмент, технологийн дээд сургууль

-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль

-Номэра дээд сургууль

-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль

-Түшээ дээд сургууль

-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль

-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот

-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль

-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

Эх сурвалж : www.polit.mn