Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудыг чөлөөлөөд зогсохгүй, хуулийн хариуцлага хүлээлгэнэ

0
хуваалцах
482
үзсэн

Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан  НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар  нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй хугацаа хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэднийг зөвхөн чөлөөлөөд зогсохгүй хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.  Тэрбээр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад тодорхой үүрэг өгсөн. Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооц гэж хэлсэн.  Алдаа гаргасан хүмүүсийг зүгээр чөлөөлөөд өнгөрч болохгүй.  Ямар алдаа гаргасан түүнд нь зохих хариуцлагыг хууль журмын дагуу үүрүүлэх ёстой.  Хоёрдугаарт, энэ бол нэгийг нь халаад нөгөөг нь томилох тухай нэг хүний албан тушаалын асуудал огт биш. Ажлаас нь чөлөөлсөн бол оронд нь чадвартай, мэргэжлийн, тухайн албан тушаалын хэмжээнд бэлтгэгдсэн хүн томилох ёстой.  Аливаа зүйлд чадвар, туршлага дутаж болно.  Гэхдээ төрийн ч бай, хувийн ч бай ямар нэгэн ажилд сэтгэл зүтгэл, зөв хандлагатай байж ажил явна.  Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд маань бусад салбартаа үлгэр дуурайлал болох хэмжээний мэргэжлийн байх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn