Монгол Улсын эдийн засаг 1.9 хувиар өсжээ

0
хуваалцах
2851
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

Эдийн засаг оны эхний хагаст 1.9 хувийн өсөлттэй гарчээ. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал болон хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлжээ. I улиралтай харьцуулбал III улиралд эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.

Мөн "ДНБ-ий 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол энэ оны өсөлтөд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар голлон нөлөөлсөн. Харин төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь урсгал дансны алдагдлаас шалтгаалсан." гэв.

Эх сурвалж: www.polit.mn