С.САРУУЛ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  “Энэ жилийн хувьд баруун таван аймгийн хувьд өвөлжилт хүндрэхээр буюу зуд болох магадлалтай. Хамтарсан байгууллагууд зудын эрсдэлийн үнэлгээ хийнэ. Зуншлага муу байгаа таван аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх,  бэлчээрийн даацаас хэтэрсэн тарга муу малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад онцгой анхаарах шаардлагатай. Шаардлагатай бол яамнаас дээрх аймгуудад мал, махны экспортод зориулж  тусгайлсан бодлогын квот олгох боломжтой. Энэ жил цар тахлаас шалтгаалж экспортод тэжээл гараагүй учраас гурил болон тэжээлийн үйлдвэрүүдэд нөөц хангалттай байна. Аймгуудын удирдлагууд дотоодын үндэсний үйлдвэрүүдтэй тэжээл бэлтгэхдээ хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүн дээр санаачлагатай ажиллахгүй бол өвс, тэжээлийн үнэ өсдөг жишиг бий шүү. Хадлангийн даац нутгуудад энэ жил ургацийн гарц сайн байна. Ховд аймагт эрсдэл маш өндөр байна” гэв.

Ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймагт эрсдэл маш өндөр, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд их эрсдэлтэй. Архангай, Говь-Алтай, Увс аймгууд дунд эрсдэлтэй гарсан. Дээрх 10 аймгууд эрсдэлийн үнэлгээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд дунджаас доогуур үнэлгээтэй гарсан. Тиймээс зудын эрсдэлийн үнэлгээг хийхээр болжээ.  

Эх сурвалж: www.polit.mn