Н.Мандуул: Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарсан

0
хуваалцах
175
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдлаа. Үүгээр Хөгжлийн банкны эргэн төлөлт, авч буй арга хэмжээний талаар хэлэлцсэн. "Чанаргүй зээлийн эргэн төлөлт өчигдөр /2022.07.05/ оройны байдлаар 488.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт "Кью Эс Си" ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн зээл төлөгдснөөр оны эхний хагаст 500 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна" гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлсэн юм. Мөн "Оны сүүлийн хагаст 500 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний эргэн төлөлт бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Засгийн газраас Төрийн өмчит компаниудад авах арга хэмжээний тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэрэгжиж буйн нэг нь "Эрдэнэс Монгол" ХК-ийн 117 тэрбум төгрөгийн зээл. Уг зээлийн эргэн төлөлт баяр наадмын өмнө орж ирэх боломжтой" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn