О.Батхүү: Банк ганцхан зураг авсныхаа төлөө яагаад үнийн дүнгийн нэг хувийг авах ёстой гэж

0
хуваалцах
159
үзсэн

С.САРУУЛ
Банкуудын зээл олголтын шимтгэл нэг хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт хандав. Тэрбээр "Банкууд хэзээнээс зээл олголтын шимтгэл гэж нэг хувь авдаг болсон талаар судлаад үзвэл банкууд нийлээд ийм зүйл хийгээд байгаа юм уу гэсэн дүгнэлтэд хүрнэ. Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагаа буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр банкууд нийлж байгаад зээл авч буй хүмүүсийг хясан боогдуулж байна гэж үзэж байгаа.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Орон сууцны зээл авахтай холбоотой бүх баримтыг зээлдэгч өөрөө гаргаж байгаа. Харин банкны зээлийн эдийн засагч байран дээр очиж нэг удаа зураг авдаг.

Ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна. Гэтэл яагаад ганц удаа зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг авч байгаа юм бэ? Ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна.

Зээлдэгч нар бол банкны харилцагчид. Тиймээс ШӨХТГ-аас дээр дурдсан хоёр үндэслэлээр банкуудад шалгалт оруулж өгөөч. Банкууд үнэхээр үгсэн хуйвалдаж нэг хувийг тогтоосон уу, зээл судалсны шимтгэл гэж авч байгаа мөнгө нь банкнаас бодитой гарч байгаа зардал мөн үү? гэдэг дээр дүгнэлт гаргаж өгнө үү. Хэрвээ банкууд хууль зөрчсөн давуу байдлаа ашигласан гэсэн дүгнэлт гаргавал үлдсэн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. ШӨХТГ банкуудтай шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид хамтран ажиллахад бэлэн байгаа. Монголбанк долоо хоногийн дотор хариу өгсөн. Бид төрийн байгууллага, банкууд чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс бид банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн тайлбар ирүүлсэнтэй санал нийлэхгүй байна. Хуульд зааснаар банк өөрийнхөө хүүг тогтоох бүрэн эрхтэй. Харин шимтгэл болон хураамж нь үндэслэлгүй байвал Монголбанк хүчингүй болгох учиртай. Тиймээс энэ хариуг хүлээж аваагүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn