Нийслэлийн Баянгол дүүрэг III хороолол орчимд иймэрхүү хаяг зүүсэн ямар байгууллага нь үл ойлгогдох газрууд байх юм. "Бурууд нүд хурц" гэсэн үгийг санаад хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй. Зургийг нь авсан юм.

-"247 Зочид буу ал" гэсэн ув улаан хаяг. Ийм хаяг уг нь дайн болж байгаа Украинд л таарсан бол үл гайхахсан. Гэтэл Улаанбаатарт...

- "Алдааны төв" гэж үү. Монголчууд дээр дооргүй л их, бага алдаа гаргадаг. Тиймээс ийм байгууллага бий болоо юу. А мэдэхгүй. Түмэн олон уншигчид маань шүүх биз ээ. Зургийг Д.Үнэн

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)