Т.САЙХАН

Архангай аймгийн ИХТ хуралдаж, Засаг даргаар М.Батжаргалыг томилохыг гишүүдийн олонх дэмжжээ. 

Өнгөрөгч сард тус аймгийн Засаг дарга асан Д.Золжаргалыг огцруулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан юм. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбатын хэлснээр, АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулах санал гаргаагүй. Гэхдээ АН-ын хоёр төлөөлөгч МАН-тай нэгдэж, Засаг даргыг огцруулах гарын үсэг зурсан байсан. Шалтгааныг сайн мэдэхгүй гэх тайлбарыг өгсөн.  

М.Батжаргал нь өмнө нь Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.  Монгол Улсын харцага цолтой. 

Төрсөн он: 1978.02.14

Төрсөн газар: Булган сум

Төгссөн сургууль: Цагдаагийн академи, Үндэсний Биеийн Тамирын дээд сургууль

Мэргэжил:  Багш дасгалжуулагч, хуульч, эрхзүйч

Ажилласан байдал:

-1998-2003 онд “Говь” ХХК-ны тамирчин
-2003-2012 онд ЦЕГ-ын спорт хороонд тамирчин

-2012-2016 онд Аймгийн Засаг даргаар ажиллаж байв. 

Эх сурвалж:www.polit.mn